“Ардчиллын дархлаа: Хууль дээдлэх ёс ба ардчилал” бүс нутгийн хурал ГХЯ-нд өнөөдөр болно.
Тус хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдын яамны Улс төрийн зөвлөх Пьер-Франсуа Ригетти нар үг хэлэх юм.
Мөн БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ким Жонг Вон, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далай судлалын төвийн захирал, Япон судлалын профессор, Япон хөтөлбөрийн захирал, Хүний эрх ба олон улсын шударга ёсны төвийн захирал, Социологийн профессор Киёотэру Цүцүй, АНУ-ын Беркли дэх Калифорнийн их сургуулийн Чарльз ба Луиз Траверсийн нэрэмжит Улс төр судлалын тэнхимийн Улс төр судлалын профессор Стивен Фиш, Швейцарын Холбооны Улс дахь Бернийн их сургуульд ахлах судлаач Шон Мүллер нар илтгэл тавих аж.
