Милан Кортина 2026
Милан Кортина 2026 өвлийн олимпын гүйлтийн цанын тэмцээн монголчуудын хувьд өнөөдөр/2026.02.13/ өндөрлөж байна. Энэ өдөр 19:00 цагаас Б.Ачбадрах гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 км зайн интервал уралдаанд гарна.
Тезеро хот нь цанын баазуудаараа алдартай бөгөөд үеийн үед гүйлтийн цанын томоохон тэмцээнүүдийг авч байсан түүхтэй.
Энэ удаагийн олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн гурван тамирчин оролцож байгаагийн хоёр нь гүйлтийн цаных. Э.Ариунтунгалагийн тухайд өчигдөр 10 км зайн интервал уралдаанд 83 дугаар байр эзэлсэн амжилттай.
Мэдээж хэрэг Норвегийн тамирчид тэр дундаа Йоханнес Клебо олны анхаарлын төвд байна. Тэрбээр одоогийн байдлаар энэ удаагийн олимпоос хоёр алтан медаль