Хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силваг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр гамшгаас хамгаалах чадавхаа бэхжүүлэх, техник технологийн шинэчлэл хийх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр БНФУ-тай хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад талархал илэрхийлсэн юм.

Хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

Бүсчилсэн хөгжлийн бодлого, тээвэр логистик, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцуулж, цаашдын  хамтран ажиллагааны талаар санал солилцлоо.

БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрера Да Силва хоёр улсын гамшгаас хамгаалах болон тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

Цаашид харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай хөгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг салбаруудад  өргөжүүлэх өргөн боломжийг чухалчилж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн