Монгол, БНСУ-ын номын баярын хамтын ажиллагааны талаар санал солилцов

МУСГЗ, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, “Номын соёлт ертөнц” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Сувд тэргүүтэй баг БНСУ-ын нийслэл Сөүл хотноо энэ сарын 24-28-нд болсон “Seoul International Book Fair”-т оролцов.

Тэд монгол зохиолчдынхоо зохиол бүтээлийг танилцуулахын зэрэгцээ хоёр улсын номын баярын хамтын ажиллагааны талаар зохион байгуулагч SIBF-ын Гүйцэтгэх захирал Joo Iroo-тэй уулзаж, санал солилцсон юм. Зочид “Гэрээний Залуусын нэгдэл” ТББ-ын 3 жилийн ойн баярыг хамтдаа тэмдэглэж, зохиолч-уншигчийн халуун дулаан яриа өрнүүлэв. Үзэсгэлэнгийн дараа Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-нд зочилж, тус улсад ажиллаж, сурч, амьдарч буй монгол уншигч нартай уулзав. Зочдыг Элчин сайд С.Сүхболд, атташе н.Амгалан болон төрийн албан хаагчид болон уншигчид хүлээн авчээ.

Монгол, БНСУ-ын номын баярын хамтын ажиллагааны талаар санал солилцов

Монгол, БНСУ-ын номын баярын хамтын ажиллагааны талаар санал солилцов

Монгол, БНСУ-ын номын баярын хамтын ажиллагааны талаар санал солилцов

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн