НЬЮ-ЙОРК, 2026 оны зургаадугаар сарын 30 /TASS/. Германы хөл бөмбөгийн шигшээ баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) түүхэнд анх удаа торгуулийн цохилтоор хожигдлоо.
АНУ, Канад, Мексикт болж буй энэ удаагийн ДАШТ-ий шөвгийн 32-ын шатанд Германы баг мягмар гарагт шилжих шөнө Парагвайн шигшээ багтай тоглож, хожигдол хүлээв. Тоглолтын үндсэн болон нэмэлт цаг 1:1-ийн харьцаатай тэнцээгээр дууссан бөгөөд торгуулийн цохилтоор Парагвайн хөлбөмбөгчид 4:3-аар илүүрхжээ.
Үүнээс өмнө Германы шигшээ баг ДАШТ-д дөрвөн удаа торгуулийн цохилтоор хожиж байсан юм. Германчуудын хувьд томоохон тэмцээнүүдийн тоглолтын дараах 11 метрийн цохилтоор хоёр дахь удаагаа хожигдол хүлээж буй нь бөгөөд 1976 оны Европын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод Чехословакийн багт хожигдож байжээ.
Германы шигшээ баг дэлхийн дөрвөн удаагийн аварга билээ.