Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт “Гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх II шатны төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд IV ээлжийн нийлүүлэлтээр хуваарилагдах тусгай зориулалтын автомеханик шатны EPC 32, 42 PRX загварын автомашины ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт, дадлагыг ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангид зохион байгуулж байна.
Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 23 алба хаагч хамрагдаж байгаа тус сургалтыг Онцгой байдлын байгууллагын 4 алба хаагч, БНФУ-ын “Десотел” компанийн 2 мэргэжилтэн хамтран удирдан явуулж байгаа юм.

Сургалтаар олон улс, Европын Холбооны тохирлын үнэлгээ. Ажилтны баталгаажуулалт явуулах байгууллагад тавих ерөнхий шаардлага ISO/IEC 17024:2026 стандартын дагуу алба хаагчдад мэдлэг, мэдээллийг олгож, дадлагажуулж байна.
