Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

 “Hyrox” фитнесс спортын тэмцээний double open M/M буюу 2 эрэгтэй төрөлд НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Хүрэлтогоо, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын нохой-хөтлөгч, ахлах ахлагч Б.Ёндонсүрэн нар гутгаар байр эзэлж, хүрэл медалийн эзэн боллоо. Тус тэмцээнд Онцгой байдлын байгууллагаас 8 алба хаагч, хоёр төрөлд оролцож, хурд, хүч, авхаалж самбаа, бие бялдрын бэлтгэлжилтээ сорьсон юм.

Энэхүү олон улсын тэмцээн нь гүйлт болон функциональ дасгалуудыг хослуулсан, тэсвэр тэвчээр, хүч чадал, хурд шаардсан өвөрмөц спортын төрөл гэдгээрээ онцлог.

Анх 2017 онд Герман улсад зохион байгуулагдсан тус тэмцээн Монгол Улсад өнгөрөгч 2025 оноос хойш хоёрдахь жилдээ болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн