Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

СӨҮЛ, 2026 оны зургаадугаар сарын 26 /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн давж заалдах шатны шүүх хурлын үеэр тусгай прокурорын баг түүнд цаазын ял оноохыг шүүхээс дахин хүсжээ. Түүнийг 2024 онд онц байдал тогтоох тогтоох замаар бослогод турхирсан хэрэгт буруутгаж байгаа юм.


Тусгай прокурор Чо Ун Согийн баг Сөүлийн Дээд шүүхэд өчигдөр болсон хурлын үеэр анхан шатны шүүх хурлаас гаргасан ялын саналаа хэвээр үлдээжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард анхан шатны шүүхээс Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд бүх насаар нь хорих ял оноосон юм.

Шүүх хурлын үеэр прокурорын баг анхан шатны шүүхээс оногдуулсан ял хэт хөнгөн байна хэмээн үзэж, цаазаар авах ял ногдуулахыг дахин шаардсан байна.


Прокурорын баг мөн Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хёныг бослогод өдөөн турхирахад голлох үүрэг гүйцэтгэсэн хэрэгт буруутгаж, бүх насаар нь хорих ял оноохыг хүссэн байна. Ким Ён Хёнд анхан шатны шүүхээс 30 жилийн хорих ял оноогоод байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн