Оросын тэрбумтан Потанины хүүг хоригийн жагсаалтаас хасжээ

ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 26 /DW/. АНУ-ын Сангийн яамны Гадаадын хөрөнгийг хянах газар (OFAC) ОХУ-ын долоон иргэн болон ачаа тээврийн хоёр хөлөг онгоцыг хоригийн жагсаалтаас хассан байна. 

Тодруулбал, “Норникель” компанийн гол хувьцаа эзэмшигчдийн нэг, тэрбумтан Владимир Потанины хүү Иван Потанин, “ФК Открытие” банкны удирдах албан тушаалтан асан Ирина Кремлева, Виктор Николаев, Надия Черкасова нарыг хоригоос чөлөөлжээ.

Мөн “Совкомбанк”-ны хяналтын зөвлөлийн гишүүн асан Михаил Клюкин, “Новикомбанк”-ны удирдах зөвлөлийн орлогч дарга асан Герман Белоус болон “Арконик СМЗ” компанийн захирал асан Максим Смирнов нарт тавиад байсан хязгаарлалтын арга хэмжээгээ OFAC цуцалсан байна. Үүнээс гадна, Төрийн тээврийн лизингийн компанитай холбоотой “Вячеслав Аршинов”, “Геннадий Егоров” гэх ачаа тээврийн хоёр хөлөг онгоцыг хоригийн жагсаалтаас хасжээ. Одоогоор хоригийн жагсаалтад өөрчлөлт оруулсан шалтгааныг албаныхан мэдээлээгүй байна.

АНУ-ын эрх баригчид бага Потаниныг түүний эцэг, хойд эх Екатерина болон төрсөн эгч Анастасия нарын хамт 2022 оны 12 дугаар сард хоригийн жагсаалтад оруулжээ. 

Оросын тэрбумтнуудын гэр бүлийн гишүүдийг хоригоос чөлөөлж буй анхны тохиолдол энэ биш юм. Өмнө нь 2025 оны дөрөвдүгээр сард АНУ-ын Сангийн яам бизнес эрхлэгч Борис Ротенбергийн эхнэр Каринаг хоригийн жагсаалтаас хассан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн