Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 25 //. Монгол Улсын ГХЯ, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг Монгол Улсад хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зөвлөлдөх уулзалтыг НҮБ-ын байранд өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын “Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэж, худалдаа, тээвэр, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд анхаарал хандуулав.

GolMedee

Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2024 онд баталсан, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжлийг дэмжих 10 жилийн бодлогын баримт бичиг юм. Хөтөлбөрийн хүрээнд улс орнууд үндэсний хэрэгжилтийн стратегиа боловсруулж, хөгжлийн бодлогодоо тусган хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг.

Монгол Улс энэхүү хөтөлбөрийг боловсруулах, батлуулах үйл явцад идэвхтэй оролцож, Австри Улстай хамтран Засгийн газар хоорондын хэлэлцээг удирдан зохион байгуулсан юм.

Зөвлөлдөх уулзалтад төрийн байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, хөгжлийн түншүүд зэрэг 60 гаруй төлөөлөгч оролцож, хөтөлбөрийн таван тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төслүүдийг боловсрууллаа.

Монгол Улсын ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал В.Өлзийсайхан хэлэхдээ, “Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн асуудлыг олон улсын түвшинд тууштай ахиулж ирсэн бөгөөд Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах, батлуулах үйл явцад идэвхтэй манлайлан оролцсон. Энэхүү 10 жилийн хөтөлбөр нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгамдаж буй бүтцийн сорилтыг шийдвэрлэх, бүс нутгийн хамтын ажиллагаа, худалдаа, тээвэр ложистик, дижитал болон ногоон шилжилтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой. Монгол Улс үндэсний хэрэгжилтийн төлөвлөгөөгөө боловсруулж, улмаар Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна” хэмээлээ.

GolMedee

Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөрийн тухай

Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөр (2024–2034) нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжлийг дэмжих 10 жилийн олон улсын хүрээ баримт бичиг бөгөөд дараах таван тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон:

1) Бүтцийн өөрчлөлт, шинжлэх ухаан, технологи, инновац;

2) Худалдаа, худалдааг хөнгөвчлөх арга хэмжээ болон бүс нутгийн интеграц;

3) Транзит тээвэр, тээврийн дэд бүтэц ба холболт;

4) Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг даван туулах чадавх, тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх;

5) Хэрэгжилтийн хэрэгсэл болон олон улсын хамтын ажиллагаа.

Уг хөтөлбөрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2024 онд баталж, Туркменистан улсын Аваза хотноо 2025 оны 8 дугаар сард болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлаар дэмжин баталгаажуулсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн