УИХ-ын өнөөдрийн чуулганаар 28 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар нийт 28 хууль, тогтоолын төслийг хэлэлцэх аж. Эдгээрээс онцолбол,

-Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

-Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл

-Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл

-“Эрчим хүчний салбарын тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” УИХ-ын  тогтоолын төсөл

-Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл

-Уур амьсгалын тухай хуулийн төсөл

-Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтаж байгаа ажээ. 

УИХ-ын өнөөдрийн чуулганаар 28 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн