Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны ололт, цаашид хэрэгжүүлэх төлөвлөлтийн талаар санал солилцов

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн Ажлын албанаас Хойд бүсийн Орхон, Булган, Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүдтэй цахим хурал хийлээ. 

Уулзалтын үеэр аймаг бүр өөрийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, ололт амжилт, тулгамдсан асуудал болон цаашдын зорилт, төлөвлөгөөгөө танилцуулсан юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны ололт, цаашид хэрэгжүүлэх төлөвлөлтийн талаар санал солилцов

Тухайлбал, Орхон аймаг гамшгийн үед ашиглах техник, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг дэмжих чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлсэн байна.

Хөвсгөл аймаг холбоо, мэдээллийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор станрлинк төхөөрөмж, иридиум хиймэл дагуулын холбооны утас зэрэг техник хэрэгслийн хангалтыг шийдвэрлэсэн бол Булган аймаг олон нийтийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах нөлөөллийн ажил, сургалт, сурталчилгааны арга хэмжээг түлхүү хэрэгжүүлж байгааг танилцууллаа.

Мөн иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, арга зүйн төвийг байгуулах санаачилгыг зарим аймаг дэвшүүлж байгаа нь гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой болохыг оролцогчид онцоллоо.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны ололт, цаашид хэрэгжүүлэх төлөвлөлтийн талаар санал солилцов

Оролцогчид орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа нийтлэг асуудлуудыг хэлэлцэж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр орон нутаг хоорондын хамтын ажиллагаа, туршлага солилцоог өргөжүүлэх, бодлого, төлөвлөлтийн уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн