Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

ДОХА, 2026 оны зургаадугаар сарын 23 /Reuters/. Катарын “Рас Лаффан” аж үйлдвэрийн томоохон цогцолборын хий боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 13 хүн амиа алдаж, олон арван хүн бэртэж гэмтсэн тухай тус улсын Эрчим хүчний сайд Саад аль-Кааби даваа гарагт мэдэгджээ. Энэ нь тус улсын хийн үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 20 гаруй жилд гарсан хамгийн олон хүний амь хохирсон ослуудын нэг боллоо.

Дэлбэрэлтэд шингэрүүлсэн байгалийн хийн байгууламжууд өртөөгүй байна.  Эрх баригчдын мэдээлснээр, ням гаргийн орой “Барзан” хий боловсруулах үйлдвэрт “техникийн осол” гарчээ. Амиа алдсан хүмүүс нь Энэтхэг, Пакистаны иргэд байсан гэдгийг Эрчим хүчний сайд нэмж хэлсэн байна.

“QatarEnergy” компани ослын шалтгааныг тогтоохоор шалгах ажиллагааг эхлүүлжээ. Энэхүү осол нь гаднаас халдсан эсвэл хорлон сүйтгэх ажиллагаа биш, мөн байгаль орчинд эрсдэл учруулаагүй гэдгийг С.Кааби онцлон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн