Жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга”-ын хоёр дахь өдрийн барилдаанд Монголын жүдочдын анхны алтан медалийг ДАШТ-ий хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Л.Анхзаяа хүртлээ.
Тэрбээр “Их дуулга”-д анх удаа түрүүлж байгаа нь энэ. Түүнчлэн “Их дуулга”-аас дөрөв дэх медалиа гардаж байна. Тэрбээр АНЭУ, Казахстан, Бахрайн, Их Британи, АНУ-ын бөхчүүдийг ялснаар төрийн дууллаа эгшиглүүлэх болов. Мөнгөн медалийг АНУ-ын тамирчин Жак Ёнозүка, хүрлийг О.Уранбаяр, Болгарын Виктор Скерлев нар хүртлээ. Монгол Улс хоёр өдрийн дараах байдлаар 1 алт, 2 хүрэл медаль хүртээд байна.




