Франц дахь монгол хөөмийн дипломт сургалт анхны хоёр оюутнаа төгсгөжээ

Францын Убань хот дахь Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн хоёр оюутан болох Аня Бүразинска, Саян Давид нар DEM (Diplôme d’études musicales) буюу дуу хөгжмийн практикийн 3-р мөчлөгийн дипломын шалгалтаа Марсэи хотын Консерваторид амжилттай өгч, монгол хөөмийн дипломт сургалтын анхны төгсөгчид болцгоожээ. 

Уг дипломыг хүлээн авсан оюутнууд нь урлагийн мэргэжлээр ажиллах, цаашид улсын хэмжээний Консерватори болон ахисан түвшний сургуулиудад шалгалт өгч, элсэн орох боломжтой болдог аж.

Франц дахь монгол хөөмийн дипломт сургалт анхны хоёр оюутнаа төгсгөжээ

Франц дахь монгол хөөмийн дипломт сургалт анхны хоёр оюутнаа төгсгөжээ

Франц дахь монгол хөөмийн дипломт сургалт анхны хоёр оюутнаа төгсгөжээ

Франц дахь монгол хөөмийн дипломт сургалт анхны хоёр оюутнаа төгсгөжээ

Франц дахь монгол хөөмийн дипломт сургалт анхны хоёр оюутнаа төгсгөжээ

Францад төдийгүй, Барууны ертөнцөд анхдагч бөгөөд цорын ганц энэхүү сургалтыг 2020 онд угсаатны хөгжим судлаач Др. Жоанни Кюртэ Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнтэй хамтран үүсгэн байгуулжээ. Францын Соёлын яамнаас албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн диплом бүхий энэхүү хөтөлбөрт хамрагдагчид нь монгол хөөмийн олон арга барилаас гадна, морин хуур, цуур, хэл хуур, товшуур зэрэг бусад зэмсгүүд, түүнчлэн монгол хөгжмийн онолын мэдлэг, монгол хэлний анхан шатны мэдлэг олж авдаг байна.

Франц дахь монгол хөөмийн дипломт сургалт анхны хоёр оюутнаа төгсгөжээ

“Монгол хөөмийг өргөн хүрээнд судлан докторын зэрэг хамгаалсан анхны гадаад эрдэмтэн, монгол хөөмийг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг гүйцэтгэсэн Др.Жоаннигийн энэ олон жилийн зүтгэл хөөмийн түүхэн замналд ийнхүү дахин шинэ хуудас нээлээ” хэмээн ЮНЕСКО-гийн итгэмжит “Нүүдэлчин Зам” холбооны продюсер, уран сайхны зөвлөх Шагдарсүрэнгийн Номиндарь мэдээллээ.

Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэн нь 2024 оноос эхлэн Монгол Улсын Консерваторитой хамтын ажиллагааг эхлүүлж, Др.Жоаннигийн “Нүүдэлчин Зам” холбоотой хамтран Монголын язгуур урлагийн мастер классыг хоёр удаа зохион байгуулаад байгаа юм байна.

ЮНЕСКО-гийн итгэмжит “Нүүдэлчин Зам” холбоо нь 2006 оноос өрнө дахинд Монголын язгуур урлаг, соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлж, нийт 40 гаруй монгол уран бүтээлчийг дэлхийн 21 улсад урин тоглуулаад байгаа бөгөөд энэ жил тохиож буй 20 жилийнхээ ойн хүрээнд Монгол ардын уртын дууны тусгай аялан тоглолт зохион байгуулж, кино-концерт болон дуу хөгжмийн шинэ уран бүтээлийн төслүүд эхлүүлэн ажиллаж байна.

Франц дахь монгол хөөмийн дипломт сургалт анхны хоёр оюутнаа төгсгөжээ

Франц дахь монгол хөөмийн дипломт сургалт анхны хоёр оюутнаа төгсгөжээ

Франц дахь монгол хөөмийн дипломт сургалт анхны хоёр оюутнаа төгсгөжээ

Франц дахь монгол хөөмийн дипломт сургалт анхны хоёр оюутнаа төгсгөжээ

Франц дахь монгол хөөмийн дипломт сургалт анхны хоёр оюутнаа төгсгөжээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн