Нигер: Нисэх буудлын халдлагаар 35 хүн амиа алдав

Нигерийн хамгийн том нисэх буудал “Diori Hamani”-д зургадугаар сарын 18-ны өдөр буутай этгээд халдлага үйлдэж, 35 хүний аминд хүрэв. Сүүлийн таван сар хүрэхгүй хугацаанд ийм төрлийн халдлага хоёр дахиа гарч буйг албаныхан анхаарууллаа.

Ислам шашинтнууд давамгай байдаг тус улсын иргэд өглөөний залбирлаа дөнгөж дуусгаад байж байтал дэлбэрэх чимээ, буун дуу нисэх буудлаас сонсогдсон аж.

Аль-Кайдагийн салбар Жама’ат Нусрат аль-Ислам вал-Муслимин (JNIM) бүлэглэл халдлагын хариуцлагыг хүлээжээ. Нигер улс сүүлийн 10 жилийн турш исламын хэт даврагчдын бослогын эсрэг тэмцэж байгаа бөгөөд энэ оны нэгдүгээр сард Исламын улс бүлэглэлтэй холбоотой нэгэн байгууллага мөн л нисэх буудалд халдлага үйлдсэн юм.

Нас барсан хүмүүсийн 22 нь халдлага үйлдэгч, 11 нь цэрэг, хоёр нь энгийн иргэн байсан. Мөн цагдаа нар 20 сэжигтнийг баривчилж, “RPG-7”, “AK-47”, гар бөмбөг, тэсрэх бодис, харилцаа холбооны төхөөрөмж зэрэг зэвсгүүдийг хураажээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн