НАТО батлан ​​хамгаалах чадвараа нэмэгдүүлэх төлөвлөгөө батлав

АНУ Европын батлан хамгаалахын асуудалд төдийлөн оролцохоо больсон тул НАТО-ийн бусад гишүүн орон батлан ​​хамгаалах чадвараа нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө баталжээ. НАТО-гийн гишүүн орнуудын Батлан ​​хамгаалахын тэргүүнүүд зургадугаар сарын 18-ны өдөр Бельгийн нийслэл Брюссель хотод байрлах холбоотны төв байранд уулзав. Тэд Ираныг тойрсон нөхцөл байдал, батлан ​​хамгаалахын зардлын өсөлт зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.

НАТО-гийн тэргүүн Марк Рютте уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр эвслийн батлан хамгаалах хамтын ажиллагааг хурдацтайгаар шинэ шатанд гаргах, эрчимтэй бэхжүүлэх талаар нэгдсэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдэв. Мөн НАТО түүхэн дэх хамгийн том өөрчлөлтийн үеэ туулж байна гэжээ.

Уулзалтын хүрээнд Украины ерөнхийлөгч Зеленский цэргийн тусламжийн асуудлыг хөндлөө. Тэрбээр Украинд нисгэгчгүй газрын тээврийн хэрэгсэл, алсын тусгалын их бууны сум дутагдалтай байгааг хэлсэн юм. Герман, Нидерланд тэргүүтэй хэд хэдэн улс энэ үеэр Украины зэвсгийн худалдан авалтад хувь нэмэр оруулахаа амласан байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн