Бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг дүгнэлээ

Албаны бэлтгэл бэлэн байдал, алба хаагчдын үүрэг гүйцэтгэлийг дээшлүүлэх автомашин, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах хүрээнд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас Төв аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнийг 10 бүлэг 37 үзүүлэлтээр шалгаж, үнэлж, дүгнэлээ. 

Бие бүрэлдэхүүнийг сургуулийн “Цуглар” дохио, “Улбар шар” кодоор ажиллуулж, хүн нэг бүрийн хээрийн үүргэвч, офицер цүнх, техник хэрэгслийн бэлэн байдал, хөдөлмөр хамгаалал, сургалт бэлтгэл, штабын бүрэлдэхүүний удирдлага, зохион байгуулалтыг зааврын дагуу шалгаж, зөвлөн туслах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 

Бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг дүгнэлээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны А/515 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын бэлэн байдлын удирдамж, үнэлэх заавар”, А/62 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын бэлэн байдлыг шалгаж, үнэлэх аргачлал”-ын хүрээнд харьяа анги, салбар, нэгжүүдэд тус арга хэмжээг зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог, ач холбогдолтой юм. 

Бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг дүгнэлээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн