Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Монголчууд маань Үндэсний их баяр наадмаа энэ сарын 13-нд Варшав хотын Повшин цэцэрлэгт хүрээлэнд хийлээ.
Наадамд Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол бүжигчин, “Намнаа” морин спортын клубийн тамирчид, Европын бусад улсаас ирсэн монгол бөхчүүд оролцсоноос гадна шагайн харваа, хүүхдийн барилдаан зохион байгуулав. Мөн баярын жагсаал хийж, наадмын хуушуур, айраг, цагаан идээгээ дэлгэн, соёлын биет бус өв монгол наадмаараа өв соёл, ёс заншлаа Польшийн ард түмэнд танилцуулжээ.


