Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Чунчоны хүүхэлдэйн фестивальд оролцоно

БНСУ-ын Чүнчон хотноо 2026 оны 7 дугаар сарын 13-наас 8 дугаар сарын 10-нд болох 38 дахь удаагийн Чунчоны хүүхэлдэйн фестивальд Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид оролцохоор болжээ.

Тус фестиваль Чунчон хотын Хүүхэлдэйн театрын дэргэдэх The Chuncheon Puppet Festival Foundation”-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, хүүхэлдэйн урлагийн олон улсын нэр хүндтэй, дэлхийн олон орны уран бүтээлчид, мэргэжлийн байгууллагуудыг нэгтгэдгээрээ онцлог юм.

Энэ удаагийн наадамд Улсын хүүхэлдэйн театрын жүжигчин О.Минжинсор, жүжигчин Г.Хонгорзул нар БНСУ-ын Азийн Үндэсний Соёлын төв, Чунчон Хүүхэлдэйн театртай хамтран бүтээсэн “Ааруулыг амтлах мөчид” хүүхэлдэйн жүжгээрээ оролцоно.

Монгол, Солонгос хоёр улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааны хүрээнд бүтсэн энэхүү жүжиг үндэсний онцлог, соёлын үнэт зүйлсийг хүүхэлдэйн урлагаар дамжуулан олон улсын үзэгчдэд хүргэх зорилготой.

Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Чунчоны хүүхэлдэйн фестивальд оролцоно

Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Чунчоны хүүхэлдэйн фестивальд оролцоно

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн