Нью Йорк: Мөрөөдөл биелдэг бетонон ширэнгэ 

Нью Йорк хотын Никс баг 53 жилийн дараа NBA-ийн аварга болж, тус хот “галзуурч” байна. NBA-ийн финалын цувралын тав дахь тоглолт Сан Антонио хотод болж, Никс өрсөлдөгчөө 94-90 гэсэн харьцаатай хожив. Спөрс тоглолтын туршид тэргүүлж байсан ч урьдын адил дөрөвдүгээр үед багаараа тааруу тоглож, Жэйлн Брансон ч үүнийг нь өршөөсөнгүй.

Финалын цувралын тав дахь тоглолтод Брансон 45 оноо авч, финалын MVP-ээр тодров.

Аварга авсан Никс багийн эзэн Жэймс Долан ярихдаа “Нью Йоркчуудаа, ингэж удсанд уучлаарай. Гэхдээ бид аварга авлаа. Дахиж ингэж удахгүй ээ” гэсэн юм.

Мөрөөдөл бодит биеллээ олдог бетонон ширэнгэ гэж Нью Йорк хотын дуунд дүрсэлсэн байдаг. Тэгвэл 53 жилийн мөрөөдөл ийнхүү биелж, Никс аварга боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн