Европын холбоо: Украин, Молдавыг элсүүлэх үйл явц ирэх 7 хоногт эхэлнэ

Украин, Молдавыг Европын холбоонд элсүүлэх үйл явц ирэх долоо хоногт эхлэхээр болжээ. Брюссельд зургадугаар сарын 12-нд болсон уулзалтын үеэр Европын холбооны 27 орны Элчин сайд нар зургадугаар сарын 15-нд хэлэлцээг албан ёсоор эхлүүлэхээр тохирсон байна.

Европын холбооны удирдагчид 2023 оны арванхоёрдугаар сард Украин, Молдавын хэлэлцээг эхлүүлэхээр анх тохирсон байдаг. Гэвч тухайн үед Унгарын ерөнхий сайд Виктор Орбан Украины гишүүнчлэлийн хүсэлтийг эсэргүүцсэний улмаас хэлэлцээ түр зогссон юм. Харин тавдугаар сард засгийн эрхийг авсан Унгарын шинэ засгийн газар өнгөрсөн долоо хоногт Орбаны хоригийг цуцалж, гишүүнчлэлийн үйл явцыг үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ.

Украин, Молдав улсууд Европын холбооны гишүүнчлэлийг Оросын түрэмгийллийн эсрэг нэмэлт аюулгүй байдал гэж үздэг.

Тодорхойгүй байдал улам бүр нэмэгдэж буй дэлхийд Европын холбоог илүү том болгох нь бидний нийтлэг ашиг сонирхолд нийцнэ гэж Европын холбооны албан мэдэгдэлд дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн