Кубад 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, чичиргээ Флоридад хүртэл мэдрэгджээ

Куба улсын баруун хэсэгт зургаадугаар сарын 8-нд 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичиргээ нийслэл Хавана хотын байшин, барилгуудад мэдрэгдсэн бөгөөд хүний амь нас хохирсон, бэртэж гэмтсэн тухай мэдээлэл одоогоор гараагүй байна.

АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Хавана хотоос баруун зүгт, далайн гүнд 10 километрийн гүнд байрлаж байжээ. Түүнчлэн газар хөдлөлтийн чичиргээ АНУ-ын Флорида мужид хүртэл мэдрэгдсэн байна. Майами дахь Үндэсний цаг уурын алба хэд хэдэн удаагийн чичиргээ бүртгэгдсэнийг мэдээлсэн бөгөөд олон нийтийн сүлжээнд иргэд энэ талаар сэтгэгдлээ нийтэлж эхэлжээ. Флорида мужийн Форт-Лодердейл хотын нэгэн оршин суугчийн мэдээлснээр чичиргээ ойролцоогоор нэг минут үргэлжилсэн байна. АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн геофизикч Виллиам Барнхартын хэлснээр энэхүү газар хөдлөлт нь нэн ховор тохиолдол аж. Мексикийн булан дахь газар хөдлөлтүүдийг орчин үеийн багаж төхөөрөмжөөр 1950-иад оноос бүртгэж эхэлсэн бөгөөд энэ удаагийн газар хөдлөлт нь тухайн бүс нутагт бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг болж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн