Хятад: Хаврын баярын урлаг, уран сайхныг роботууд хариуцна

Хятадын Хаврын баярын урлагийн тоглолтуудыг энэ жил хүн дүрст роботууд хариуцах нь. Энэ хүрээнд робот үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийхээ дуулж, хуурдах ур чадварыг олон нийтэд болон боломжит үйлчлүүлэгчид, хөрөнгө оруулагчид, засгийн газрын албан тушаалтнуудад танилцуулж эхлээд байна.

Тухайлбал, робот үйлдвэрлэгч старт-ап компани “Agibot” өнгөрсөн Ням гаригт /2026.02.08/ роботуудынхаа авьяасыг танилцууллаа. Роботууд бүжиг, акробат, илбэ, дуулалт жүжиг, комеди зэргээр бүтэн цагийн хугацаанд авьяасаа үзүүлжээ. 200 гаруй робот оролцсон уг үзүүлбэрийг “Douyin” платформоор 1.4 сая хүн үзэж сонирхсон байна. Тус компани роботуудаа зөвхөн уран сайхан гэлтгүй боловсрол, үйлдвэрлэл зэрэг өөр олон салбарт ажиллахаар зохион бүтээжээ.

“Agibot” компани энэ үзүүлбэрээ “дэлхийн хамгийн анхны робот төвтэй гала тоглолт” гэж нэрлэжээ.

Хаврын баярын гала тоглолтыг Хятадын төрийн телевизээр дамжуулдаг. Энэхүү тоглолт нь робот үйлдвэрлэгчдийн амжилт бүтээлээ дэлгэх томоохон боломж болдог.

Өнгөрсөн жил л гэхэд “Unitree” компанийн 16 роботын үзүүлбэр сая сая үзэгчийг татсан билээ. Үүний дараа Хятадын дарга Ши Жиньпиний оролцсон өндөр зэрэглэлийн арга хэмжээнд “Unitree”-ийн үүсгэн байгуулагч уригджээ. Ханжоу хотод төвтэй тус компани өдгөө олон нийтэд хувьцаагаа санал болгохоор бэлтгэж байна.

Энэ жилийн хаврын баярт “Unitree”, “Galbot”, “Noetix”, “MagicLab” компаниуд оролцоно.

Роботууд Хаврын баярын талаар ойлголттой болоод эхлэнэ гэдэг нь хүн-компьютер хоорондын харилцан холбоо хамаарал улам л хурдацтай хөгжиж буйн илрэл гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн