Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

 Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4+1 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11+16 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +6+11 градус, бусад нутгаар +2+7 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10+15 градус, Их нууруудын хотгороор +23+28 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +19+24 градус, бусад нутгаар +15+20 градус дулаан байна.

2026 оны 6 дугаар сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

 Маргааш баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +2-3 градус хүйтэн, өдөртөө +10+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +12+17 градус, өдөртөө +25+30 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +7+12 градус, өдөртөө +19+24 градус, бусад нутгаар шөнөдөө +1+6 градус, өдөртөө +15+20 градус дулаан байна. Энэ сарын 7, 8-нд нутгийн баруун хагаст дулаарна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн