Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консул Ж.Соёлмаад Консулын энэ сарын 2-нд патент гардуулав.
Консулын патентыг гардуулах үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Сан Франциско дахь Ерөнхий консулын газрын тойрогт оршин суугаа иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсэв.
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ-ын консулын тойрогт Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Калифорни, Колорадо, Монтана, Невада, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта, Аласка, болон Хавай мужууд хамаарагддаг гэж ГХЯ-наас мэдээллээ.