Япон улс нэмэлт төсөв батлахаар төлөвлөж байна

Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас эрчим хүчний үнэ өсөж буйтай холбоотойгоор Японы засгийн газар 3.1 их наяд иен буюу 20 тэрбум ам.доллар гаруй нэмэлт төсөв батлахаар төлөвлөж байна. Уг төсвийн 2.5 их наяд иенийг эрчим хүчний үнэ цаашид өсөж, Ойрхи Дорнодын нөхцөл байдал Японы эдийн засагт сөргөөр нөлөөлөх тохиолдолд ашиглах нөөц сан болгож бүрдүүлэхээр болжээ.

Мөн айл, өрхийн цахилгаан, хийн төлбөрийг бууруулахад зориулсан санг нэмэгдүүлэхийн тулд 510 гаруй тэрбум иен төсөвлөхөөр төлөвлөсөн байна.

Энэ зуны турш эрчим хүчний зардал нэмэгдэхээс сэргийлэхийн тулд тус сангийн хөрөнгийг татаас хэлбэрээр ашиглах юм. Түүнчлэн шингэрүүлсэн нефтийн хий (LPG) хэрэглэгчдийн санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор орон нутгийн захиргаанд 100 тэрбум иенийн буцалтгүй тусламж олгохоор төлөвлөж байна. Нэмэлт төсвийг бүхэлд нь улсын бондоор санхүүжүүлэх боловч татварын орлого хүлээлтээс давж, зарим төсвийн зардал буурсны ачаар улсын санхүүд үзүүлэх нөлөө бага байна гэж албаныхан үзэж байна. Засгийн газар энэхүү нэмэлт төсвийн төслийг удахгүй өргөн мэдүүлэх төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн