Улсын арслан Б.Орхонбаяр Монгол бөхийн өргөөний барилдаанд 22 дахиа түрүүллээ

МҮАН байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 240 бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд өчигдөр зохион байгууллаа.

Дөрвөн арслангаар манлайлуулсан тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван Хан” дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв. Улсын арслан Б.Орхонбаярын хувьд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд 22 дахиа түрүүлж байгаа нь энэ.

Тэгвэл их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс Нуур” дэвжээний бөх, улсын харцага Т.Баасанхүү, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн начин Б.Гончигсүрэн нар шалгарлаа. Харин дунд шөвөгт улсын харцага Л.Лха-Очир, Э.Даш, өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл, улсын начин О.Түмэн нар үлдэв.

Ташрамд дурдахад, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын хүүхдийн ордонтой хамтран өнөөдөр “Ирээдүйн аваргууд” өсвөр үеийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдааныг гурав дахь жилдээ зохион байгуулна. 

Улсын арслан Б.Орхонбаяр Монгол бөхийн өргөөний барилдаанд 22 дахиа түрүүллээ

Улсын арслан Б.Орхонбаяр Монгол бөхийн өргөөний барилдаанд 22 дахиа түрүүллээ

Улсын арслан Б.Орхонбаяр Монгол бөхийн өргөөний барилдаанд 22 дахиа түрүүллээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн