Унгарт 16 тэрбум евро олгохоор шийдвэрлэжээ

БРЮССЕЛЬ, 2026 оны тавдугаар сарын 30 /DW/. Унгарын шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш ердөө гуравхан долоо хоногийн дараа тус улсад 16.4 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл ба санхүүгийн тусламж олгохоор Европын Холбоо шийдвэрлэжээ.

“Чухал шинэчлэлүүдийг богино хугацаанд хийхэд томоохон ахиц дэвшил гарсан тул энэхүү зээл тусламжийг олгохоор боллоо” хэмээн Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен өчигдөр Брюссель хотноо мэдэгдсэн байна.

Энэхүү мөнгөний 10 тэрбум евро нь ковидын цар тахлын дараа Сэргээн босголтын сангаас зээл тусламж хэлбэрээр олгох гэж байсан мөнгө юм. Харин 4.2 тэрбум еврог Эв нэгдлийн сангаас гаргаж байгаа ажээ. Эдгээр мөнгийг Виктор Орбаны засгийн газрын үед олгохоо хойшлуулж, царцаасан байна. Мөн нэмэлт 2.2 тэрбум еврог шинэ засгийн газар шинэчлэлүүдийг хийж эхэлмэгц наймдугаар сарын 31-нээс өмнө олгох ажээ.

Фон дер Ляйентэй хамтран хийсэн хэвлэлийн хурлын үеэр Унгарын шинэ ерөнхий сайд Петер Мадьяр хэлэхдээ “манай баг евроцент нэг бүрийн тэмцсэн” гэлээ.

Дөрөвдүгээр сард болсон Унгарын парламентын сонгуулийн дүнг зарласан даруйд хоёр тал дээрх мөнгийг олгох асуудлаар хэлэлцээ хийж эхэлсэн байна. “Авлигатай тэмцэх, хуулийг дээдлэхтэй холбоотой асуудлуудыг шийдэх боломжийг Унгарт олгох үүднээс бид найдвартай үндэс суурийг тохиролцож чадлаа” хэмээн фон дер Ляйен мэдэгдлээ.

Сануулан дурдахад, дөрөвдүгээр сарын 12-нд болсон парламентын сонгуульд ерөнхий сайд П.Мажарын удирдсан “Тиса” нам нийт саналын 2/3-ыг авсан билээ. Өмнөх ерөнхий сайд В.Орбаны явуулж байсан бодлогоос шалтгаалан Европын Холбоо Унгарт 18 тэрбум евро олгохоо хойшлуулсан юм. Шалтгаан нь, Унгарт авлига газар авсан, хууль дээдлэх ёсыг алдагдуулсан, бэлгийн цөөнхий эрхийг хязгаарласантай холбоотой байв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн