Говийн бүс болон Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурна

Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа цас орохыг ЦУОШГ-аас мэдээллээ.  

Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 метр хүрч ширүүсэн, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр үүлшиж, бусад нутгаар багавтар үүлтэй байна.  

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 16-21, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд болон хойд хэсэг, Хэрлэн, Улз голын хөндийгөөр 26-31, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор үүлшин, үдээс хойш бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүсэн, өдөртөө 21-23 градус дулаан байх юм.

Багануур орчмоор үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүсэн, 24-26 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүсэн, 19-21 градус дулаан байх ажээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн