Бебе: Кабо Верде жижиг улс ч зөөлөн боорцог биш

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

Ирэх хөлбөмбөгийн дэлхийн аваргад Кабо Верде гэх улс анх удаагаа оролцоно. Тус улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд Бебе гэх хөлбөмбөг сонирхогчдын эчнээ таних нэгэн бий. Бага залуугаасаа Португалд гангарч, Манчестер Юнайтедад тоглож явсан тэрбээр энэ жил 36 нас хүрнэ.

2022 онд Бебед Кабо Вердегээс дуудлага ирж, шигшээ багт нь тоглох санал тавьжээ.Тухайн үед 31 настай байсан Бебе Португалын шигшээ багийнхаа хамтаар дэлхий, Европын аваргад тоглох нь алсарсан учир эргэлзээгүй саналыг нь зөвшөөрсөн аж.

Бебе: Кабо Верде жижиг улс ч зөөлөн боорцог биш

Бебе 2022 оны гуравдугаар сард Кабо Вердегийн төлөө анхны тоглолтдоо оролцож, эцэст нь дэлхийн аваргад хөтлөв.

Хэдий Бебе Португалд төрсөн ч түүний эцэг, эх Као Вердегээс гаралтай гэнэ. Тиймээс сонголтондоо эргэлзсэнгүй. Тэрбээр Португалын залуучуудын шигшээ багт тоглож байсан ч хэзээ ч үндсэн багт дуудагдаж үзээгүй байлаа.

Залуу хүү 20 насандаа Английг зорьж, Сир Алекс Фергусоны удирдлага дор тоглосон. Гэвч санасандаа хүрч, хангалттай минут олж чадаагүй. Улмаар Бешикташ, Рио Аве, Пакуш де Феррейра зэрэг багуудаар хэссээр ид үеэ өнгөрөөжээ.

Бебе: Кабо Верде жижиг улс ч зөөлөн боорцог биш

Олон хүн 520 мянган хүн амтай Кабо Вердег дэлхийн аваргад оролцох эрх авна гэж бодоогүй биз. Гэвч тэд гайхамшгийг бүтээж, ард түмнээ баярлуулсан. Ялангуяа Африкийн хүчирхэг улсуудын давж, Америк тивийг зорих болсон нь гайхалтай.

Энэ талаар Бебе ярихдааа “Дэлхийн аваргад шалгарах хэцүү байлаа. Бид дэлхийн аваргын эрхийн төлөөх өрсөлдөөний хажуугаар Африкийн цомын эрхээ авахаар өрсөлдөж байсан учир улам л хүнд байлаа. Бид урт удаан аялж, цаг агаар, хоол гээд олон янз бүрийн бэрхшээлийг давсан. Бид өөрсдөдөө ‘Энэ бүхэн амар байхгүй ч бүгд биднээс шалтгаалн’ гэж бодсон. Бид энэ бүхнийг хүртэх эрхтэй” гэв.

Бебе: Кабо Верде жижиг улс ч зөөлөн боорцог биш

“Цэнхэр махчин загаснууд” гэх хочтой тус улсын шигшээ баг дэлхийн аваргын Н хэсэгт Испани, Саудын Араб, Уругвайтай өрсөлдөнө. Тэмцээний нээлтийн тоглолтоо Европын аварга Испанитай хийх хуваарьтай.

Бебе “Бид магадгүй жижиг улс ч зөөлөн боорцог биш. Бид тэнд тэмцэх гэж очно. Үүнийг хийнэ гэдэгтээ эргэлзэхгүй байна. Хором бүрийг тайшааж, тоглолтоос тоглолтод өрсөлдөнө. Биднээс харах зүйл их бий” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн