Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням нарыг ДАШТ-д явуулаагүйд МУГД С.Тулга бухимдав

3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга ирэх зургадугаар сарын 1-ны өдөр Польш улсад эхлэх гэж байна. Дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 шигшээ баг өрсөлдөх бөгөөд Монгол Улсын шигшээ багууд өнөөдөр/2026.05.27/ эх орноосоо мордлоо.

Ангилал бүр таван баг бүхий дөрвөн хэсэгтэй. Монголын эрэгтэй шигшээ баг В хэсэгт АНУ, Латви, Чех, Польш гэсэн багуудтай өрсөлдөх бол эмэгтэй шигшээ баг Испани, АНУ, Унгар, Австрали гэсэн багуудтай хэсэгтээ оржээ.

Шигшээ багийн бүрэлдэхүүн анхаарал татав. Эрэгтэй багийн тухайд Э.Дөлгөөн, О.Энхбаатар, Д.Дэлгэрням нар үлдэж, А.Ананд, Э.Сугар-Очир, Г.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ нар багтжээ. Харин эмэгтэй багт Б.Ариунцэцэг, Б.Болор-Эрдэнэ, Э.Нарангоо, О.Хулан нар дуудагдав.

Н.Нандинхүсэлийн нэрийг урьдчилсан мэдүүлэгт өгсөн байсан боловч түүний оронд Э.Нарангоог багтаажээ. Шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.

Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням нарыг ДАШТ-д явуулаагүйд МУГД С.Тулга бухимдав

Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням нарыг ДАШТ-д явуулаагүйд МУГД С.Тулга бухимдав

Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням нарыг ДАШТ-д явуулаагүйд МУГД С.Тулга бухимдав

Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням нарыг ДАШТ-д явуулаагүйд МУГД С.Тулга бухимдав

Эрэгтэй багийн бүрэлдэхүүнийг гавьяат дасгалжуулагч С.Тулга хурцаар шүүмжлэв. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Монголын спортын түүхэнд болоогүй зүйлс анх удаа болох гэж байх шиг байна. Дэлхийд шинэ түүх бүтээсэн дөрвөн ази залуу гээд дэлхийд болон Монголд сенсаци тарьсан чинь гурвыг нь дэлхийн аварга өнжүүлэх гэж байгаа гэх юм.

Дэлхийн аваргад бүх улсууд хамгийн шилдэг формтой, амжилт, сайн шилдгүүдээ явуулдаг. Юун амралт, юун балай, солиотой галзуурал вэ?” гэжээ.Э.Дөлгөөн, О.Энхбаатар, Д.Дэлгэрням, А.Ананд нар өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Шанхайн Их дуулгад аман хүзүүдсэн билээ. Тэр дундаа дөрвөн ази тамирчин Их дуулгын финалд хүрсэн нь анхаарал татсан билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн