Ирэх дэлхийн аваргыг чимэх шигшээ багуудын гангараа

FASHION

Хөлбөмбөгийн дэлхийн аварга эхлэх дөхсөн энэ үед Ньюс агентлаг “Fashion” буландаа шигшээ багуудын өмсөх онцлох гангараануудыг танилцуулж байна. Дэлхийн аварга гэдэг бол дан ганц тэмцээн биш. Энэ бол улс, үндэстнүүдийн өөрсдийн онцлог, түүх, өв соёлоо спортоор дамжуулан илэрхийлдэг талбар. Тус улсын үзэл санаа, түүх, өв уламжлал нь шигшээ багийнх нь өмсгөлөөр дэлхий дахинд түгдэг. Оёдол, исгүүр, хээ хуар, хэвлэл бүр нь тухайн улсын имижийг илэрхийлдэг билээ.

Шигшээ баг бүр эзэн (home) болон зочин(away) багийн хувиар өмсөх өмсгөлөөс гадна гурав дахь(third) өмсгөлийг танилцуулдаг.

1. Ганын шигшээ баг (away)

Ирэх дэлхийн аваргыг чимэх шигшээ багуудын гангараа

Ганын зочин багийн өмсгөл олны анхаарлыг татаж байна. “Puma” ч тэдний өмсгөлийг гайхалтай урлажээ. Ганын алдарт гар аргаар нэхсэн нэхмэл болох Кенте даавуунас санаа авсан хээ, ялалтыг төлөөлөх алтан шаргал өнгө. Өнгө, хээний хослолоос гадна Ганын шигшээ багийн хоч болох домог “Хар од”-ыг өмсгөлийн голд байрлуулж, эзэн багийн өмсгөлөөс үүсэлтэй ногоон, улаан өнгүүдийг шигтгэж өгчээ.

2. Кот д’Ивуарын шигшээ баг (home)

Ирэх дэлхийн аваргыг чимэх шигшээ багуудын гангараа

Ирэх дэлхийн аваргад улбар шар өнгийг өмсөх баг тун цөөхөн. Баруун Африкийн баг нутаг орныхоо онцлог болох халуун, дулаан уур амьсгалыг энэ өнгөөр илэрхийлж, зэрлэг амьтадтай нутаг гэсэн шиг тэдний арьсны хээ, угалзаар чимэг нэмжээ.

3. Марокко (home)

Ирэх дэлхийн аваргыг чимэх шигшээ багуудын гангараа

Атласын арслангууд гэгддэг мароккочуудын үндсэн улаан өнгө холоос даруухан харагдах ч ойртвол ханцуй дээрх Фесээс санаа авсан хатгамал нь үндэсний онцлогийг нь харуулжээ. Мароккогийн “Fes” буюу Фес хот нь эртний арьс ширний өлгий нутаг билээ. Тус хотын хатгамалууд дэлхийн загварын ертөнцөд чухал нөлөө үзүүлсэн. Гэхдээ нэг өөлөх зүйл нь энгэр дээрх “Puma”-ийн лого нь байрлалаа олоогүй мэт харагдана.

4. Франц (home)

Ирэх дэлхийн аваргыг чимэх шигшээ багуудын гангараа

Мэдээж Францын өмсгөл ганган байхаас өөр аргагүй. Хар хөх өнгөн дээр ташуу зураас, цагаан поло зах, логонуудыг тодруулсан хүрээ, ханцуйн дээрх төрийн далбааны өнгөнүүд гээд цэвэрхэн мөн ихэмсэг харагдаж байна.

5. Мексик (home)

Ирэх дэлхийн аваргыг чимэх шигшээ багуудын гангараа

Дэлхийн аваргыг зохион байгуулагч Мексикийн өмсгөл гайхалтай түүхийн өв гэлтэй. 1998 онд дэлхийн аваргад өмсөж байсан өмсгөлөөсөө санаа авч, Ацтекийн хээг дахин ашиглажээ. Мөн Ацтекийн хамгийн алдартай баримлуудын нэг болох Пьедр дель Солыг дүрсэлсэн хээтэй. Зүгээр нэг өмсгөл биш үндэсний хувцас болжээ.

6. Бразил (away)

Ирэх дэлхийн аваргыг чимэх шигшээ багуудын гангараа

Бэхэн толботой хээ нь Амазоны ширэн ойн гүнд амьдардаг хортой мэлхийн хорноос санаа авчээ. Нэг онцлох зүйл нь “Jordan” бренд анх удаагаа хөлбөмбөгийн шигшээ багийн өмсгөл урлав. Нөгөө талаараа Бразил л агуу Майкл Жорданаас ийм хүндэтгэлийг хүртэнэ.

7. Швед (away)

Ирэх дэлхийн аваргыг чимэх шигшээ багуудын гангараа

Шведийн үндсэн өмсгөлд шар өнгө давамгайлж, цэнхэр өнгө чимэг аятай ордог бол зочин багийн өмсгөл дээр энэ бүхэн бүхлээрээ өөрчлөгджээ. Цэнхэр өнгөн дээр босоо судалтай, 1970-аад оны Скандинавын долгиотой хээг оруулав.

8. Шотланд (home)

Ирэх дэлхийн аваргыг чимэх шигшээ багуудын гангараа

1998 оноос хойш анх удаагаа Шотланд улс дэлхийн аваргад оролцох гэж байна. Логогоо энгэрийнхээ голд байршуулж, тартан хээгээр өмсгөлөө “хучжээ”.

9. Өмнөд Солонгос (away)

Ирэх дэлхийн аваргыг чимэх шигшээ багуудын гангараа

Солонгосчууд өнгөлөг байхгүй бол өөр хэн байх билээ. Тэд дэлхийн аваргын талбай дээрх хамгийн тод өнгөний шийдлийг танилцуулжээ. Тод индиго өнгөөр цэцэгсийг дүрсэлсэн аж. Мөн тэдний лого нь харанхуйд гэрэлтдэг гэдгээрээ анхдагч болж байна.

10. Ямайк (home)

Ирэх дэлхийн аваргыг чимэх шигшээ багуудын гангараа

Харахаар л алдарт дуучин Боб Марли санаанд орно. Угаасаа Боб Марли сангийнхан энэ өмсгөлтэй хамтран ажиллаж, түүний өнгө төрхийг шингээжээ. Ямайкийг илэрхийлэх өнгөнүүд, судлууд, хээ гээд дан ганц спорт гэлтгүй загварын бүтээл болсон аж.

11. Уругвай (away)

Ирэх дэлхийн аваргыг чимэх шигшээ багуудын гангараа

“Wakanda”-г санагдуулам Уругвайн өмсгөл нь анхны 1930 оны дэлхийн аваргад түрүүлсэн багаа хүндэтгэн урлажээ. Энгэр дээрх чимэг нь эртний өвөг дээдсийнх нь хуяг дуулга, нөмрөгийг илэрхийлжээ.

12. Япон (away)

Ирэх дэлхийн аваргыг чимэх шигшээ багуудын гангараа

Ретро бейсболын өмсгөлтэй ижил харагдах цагаан өнгийн өмсгөл нь 12 зураастай. 11 нь талбай дээрх 11 тоглогчийг илэрхийлэх бол голын ганц улаан зураас нь хөгжөөн дэмжигчид, ард түмнээ бэлгэдэж байгаа гэнэ. Энэ өмсгөл худалдаанд гармагцаа дууссан аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн