, 2026 оны тавдугаар сарын 26Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас турк үндэсний хоолны соёл, уламжлалыг өнөөдөр танилцууллаа.
Энэхүү өдөрлөгийг Бүгд Найрамдах Турк Улсын тэргүүн хатагтай Эмине Эрдоганы ивээл дор жил бүрийн тавдугаар сарын 21-27-нд дотооддоо болон хилийн чанадад уламжлал зохион байгуулдаг. Энэ жил дэлхий даяар тав дахь удаагаа болж буй уг өдөрлөгийг тус улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас “Нэг ширээн дээрх өв” сэдвийн хүрээнд зохион байгуулах болсноо зарласан юм.
БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Генч Юксэл нээлтийн үгэндээ, “Турк хоолыг зөвхөн хоол хүнс гэж ойлгох нь хэт өрөөсгөл. Үүний оронд олон зууны турш гэр бүл, хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон соёлын өв” хэмээн ойлгох хэрэгтэйг онцоллоо.
Тус үеэр турк үндэсний уламжлалт болон бэлгэдэлт хоолноос онцлон танилцуулав. “Турк хоолны долоо хоног”-ийн үеэр тус улсын Дипломат төлөөлөгчийн газар, соёлын төвүүд өөрийн хоолны соёлыг олон улсад сурталчилж буй аж.


