Өнгөрсөн оны аварга М.Киз IV тойрогт хожигджээ

МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /РИА Новости/.  Австралийн нээлттэй тэмцээний өнгөрсөн оны аварга, АНУ-ын теннисчин Мэдисон Киз IV тойрогт эх орон нэгт Жессика Пегула-д хожигдсоноор цааш тоглох боломжгүй болжээ.

Нэг цаг 18 минутын турш үргэлжилсэн тоглолт 6:3, 6:4 харьцаагаар дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигдэж буй Пегулагийн давамгайллаар өндөрлөсөн байна. Пегула болон чансааны 9 дүгээрт жагсаж буй Киз нар тус тэмцээнд мөн ижил чансаатайгаар оролцжээ. Аваргыг буулган авснаар шөвгийн 8-д шалгарсан Пегула Хятадын Ван Синю, АНУ-ын Аманда Анисимова нарын хожсонтой нь тоглоно.  

Өнгөрсөн оны аварга М.Киз IV тойрогт хожигджээ

Энэ оны анхны Их дуулгын тэмцээн болох Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тоглолтууд 18-31-ний өдрүүдэд Мельбурн хотноо болж байна. Тэмцээний шагналын сан 74.9 сая ам.доллар юм.

Мэдисон Киз өнгөрсөн оны тэмцээний финалд Беларусийн теннисчин Арина Соболенког 6:3, 2:6, 7:5 харьцаагаар ялжээ.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн