“Европын өдөрлөг” Дархан-Уул аймагт болж байна

Жил бүр зохион байгуулдаг “Европын өдөрлөг” энэ жил орон нутагт анх удаагаа Дархан-Уул аймагт болж байна.

Тус өдөрлөгөөр Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал,, соёл урлаг, европ бүтээгдэхүүн, хоол хүнс болон Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, боловсролын тэтгэлэгт хамрагдах боломжийн талаар иргэд олон нийтэд танилцуулж байна.Европын Холбоо нь Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Өнөө цагт Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ удаагийн өдөрлөгөөр тун удахгүй Монгол Улсад зохион байгуулах СОР17 хурлын талаар мэдээлэл өгөх, талуудын анхаарлыг чиглүүлэх олон талт яриа өрнөж буйгаараа онцлогтой. Өдөрлөгт Европын Холбооны 27 гишүүн орны Элчин сайдын яамд, Европын Холбооны санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүд, боловсрол, аялал жуулчлал, визний мэдээллийн байгууллагууд болон Монголын томоохон аж ахуйн нэгжүүд зэрэг 70 гаруй байгууллага оролцож байна.“Европын өдөрлөг” Дархан-Уул аймагт болж байна
“Европын өдөрлөг” Дархан-Уул аймагт болж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн