Рубио Энэтхэгийг аргадахаар ирлээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өнөөдөр /2026.05.23/ Энэтхэг улсад айлчилж байна. Энэ айлчлал нь Трампын тарифын бодлоготой холбоотойгоор суларсан түншлэлийг бэхжүүлэх зорилготой юм. Мөн АНУ нь Энэтхэгийн өрсөлдөгч Пакистан, Хятадтай харилцаагаа сэргээх болсон тул энэ айлчал нь Вашингтон, Шинэ Делигийн харилцааг ч мөн сэргээх зорилготой.

Рубиогийн Энэтхэг дэх анхны айлчлал дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд Калькутта, Агра, Жайпур болон Шинэ Делид зочилно. Айлчалын хүрээнд худалдаа, эрчим хүч, батлан хамгаалахын хамтын ажиллагаанд төвлөрсөн гэрээ хэлэлцээнүүдийг хийхээр төлөвлөжээ.

Энэтхэг улс түүхэндээ төвийг сахисан байр суурьтай байсаар ирсэн. Харин АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нар Энэтхэгийг Орос болон өсөн нэмэгдэж буй Хятадын нөлөөг сөрөх тэнцвэржүүлэгч хүч болгон өөртөө ойртуулахыг зорьсоор иржээ. Гэвч өнгөрсөн жил Трамп Энэтхэгт өндөр тариф ногдуулснаар өмнөх оролдлогууд талаар болсон юм. Эдгээр тарифын ихэнхийг түр хэлэлцээрийн хүрээнд цуцалсан ч хоёр улс худалдааны иж бүрэн хэлэлцээрээ одоог хүртэл эцэслэн байгуулаагүй байна.

Үүний зэрэгцээ АНУ Энэтхэгийн өрсөлдөгч бөгөөд хөрш болох Пакистантай улам ойртож, Исламабад дайныг зогсоох оролдлогын гол зуучлагчдын нэг болж гарч ирсэн нь АНУ-Энэтхэгийн харилцаанд дахин нэг таагүй байдлыг үүсгэсэн.

Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямрал мөн Энэтхэгийг Оросын нефтиэс хамааралгүй болгох АНУ-ын оролдлогод саад учруулжээ. Рубиогийн айлчлалын гол анхаарах сэдэв нь эрчим хүч байх юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн