“Тэрбум мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт мод тарих ажил үргэлжилж байна.
Нийслэлийн 8 байршилд нийт 406 төр хувийн хэвшлийн байгууллагуудаас 11855 иргэн, албан хаагч оролцож, нийт 129873 ширхэг мод тарьжээ.
Мод тарих ажлыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд БОУАӨЯ, ЗГХА Ойн газрын удирдамж, чиглэл дор зохион байгуулж буй юм. Энэ жилийн мод тарих өдрүүд өмнөх жилүүдийнхээс илүү өргөн хүрээг хамарч, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудаас гадна ахмад настан, гэр бүл, ерөнхий боловсролын сургуулиуд, сайн дурын ажилтнууд идэвхтэй нэгдэн оролцож байгаагаараа онцлог болж байна.