Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцох алба хаагчид бэлтгэлээ хангаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн” ирэх зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын төвд болно.

Тус тэмцээнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн оролцох эрэгтэй багийн тамирчид болон эмэгтэй тасгийн бүрэлдэхүүн ОБЕГ-ын харьяа 185 дугаар ангийн "Дүүрэнбулаг" сургалтын төвд бэлтгэлээ хангаж байна. 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян алба хаагчдынхаа бэлтгэл, сургуулилттай танилцаж, баг тамирчдад амжилт хүслээ.Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцох алба хаагчид бэлтгэлээ хангаж байна

Онцгой байдлын байгууллагын эрэгтэй багийн тамирчид 2013, 2022 онд мөнгө, 2024 онд хүрэл медаль, эмэгтэй тасгийн бүрэлдэхүүн 2024 онд хүрэл медалийг тус тус хүртэж байсан амжилттай.

Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцох алба хаагчид бэлтгэлээ хангаж байна 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн