Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Словак Улсаас Монгол Улсад суух хавсран суух Элчин сайд Милан Лайчиакийн Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг энэ сарын 22-нд хүлээн авав.
Дэд сайд Г.Амартүвшин Элчин сайд Милан Лайчиакт ажлын амжилт хүсэж, Монгол, Словакийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад тэлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцов.
Элчин сайд Милан Лайчиак Словак Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа тэмдэглэв гэж ГХЯ-наас мэдээллээ.