Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангид ажиллаж, техник тоног төхөөрөмжийн бэлтгэл, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлтэй танилцлаа.

Гал түймэр унтраах, аврах 65 дугаар  анги нь тус дүүргийн 12,13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн хүн ам, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, дуудлага, мэдээллийн дагуу үүрэг гүйцэтгэн ажилладаг юм.

Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа

Сүүлийн гурван жилийн хугацаанд тус ангийн алба хаагчид 83 удаагийн ахуйн гал түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна. 

Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа

Эдгээр гал түймрийн 35 хувь нь байшин, амбаар, 25.3 хувь нь шар өвс, 15.6 хувь нь гэр, 6 хувь нь автомашин шатсан дуудлагууд эзэлж байгааг энэ үеэр танилцууллаа. 

Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн