Эрчим хүчний салбарын томоохон төсөл, хөтөлбөрөө танилцуулав

Монголын эрчим хүч, санхүүгийн хөрөнгө оруулалтын орчин, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр болон хамтын ажиллагааны боломжийг Япон улсын Токио хотноо болсон “Инвест Монголиа: Эрчим хүч ба санхүүгийн салбар, Токио 2026”-гийн үеэр танилцуулав.

Засгийн газрын ХМОНХГ мэдээлснээр, форумын үеэр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцүүлэг өрнүүлж, Японы төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч 240 гаруй байгууллага, монголын хувийн хэвшлийн 14 аж ахуйн төсөл, хөтөлбөрөө танилцуулснаас гадна бизнесийн харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцжээ.

Мөн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилт, ногоон санхүүжилт, тогтвортой хөрөнгө оруулалтын тухай санал солилцож, хамтын ажиллагааны шинэ боломж, бодит түншлэлийн гарцуудыг тодорхойлсон байна.

Монгол Улсад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын түншлэл, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой тус форумд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Шадар сайдын Ажлын алба, ЭХЯ, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Монголбанк, СЗХ, Монгол Улсаас Японд суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид тус форумд оролцжээ.

Эрчим хүчний салбарын томоохон төсөл, хөтөлбөрөө танилцуулав

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн