Беларусь Улсын Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Орда Михаил Сергеевичийн Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг өнөөдөр хүлээн авав.

Дэд сайд Г.Амартүвшин Элчин сайдаар томилогдон ирсэн Орда Михаил Сергеевичид ажлын амжилт хүсэж, Монгол, Беларусын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгааг онцлоод цаашид харилцан сонирхсон салбаруудад эдийн засгийн бодит үр дүн бүхий хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар санал солилцов гэж ГХЯ-наас мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн