Н.Моди Европын орнуудаар хийх айлчлалаа эхлүүлжээ

АМСТЕРДАМ, 2026 оны тавдугаар сарын 18 /Kazinform/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Нидерланд улсад хийх албан ёсны айлчлалаа эхлүүлжээ.

Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа эрчимтэй бэхжиж буй үед болж байгаа бөгөөд энэ жил талуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 79 жилийн ой тохиож байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди Нидерландын Ерөнхий сайд Роб Йеттентэй Хааг хотноо хэлэлцээ хийжээ. Уулзалтаар талууд хагас дамжуулагч, өндөр технологи, сэргээгдэх эрчим хүч, усны менежмент, хөдөө аж ахуй болон батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцсэн байна

Н.Моди мөн Нидерландын хаан Виллем-Александр, хатан Максима нарт бараалхсан байна. Энэтхэгийн засгийн газрын тэргүүн хоёр орны ард түмний түүх, соёлын гүн хэлхээ холбоог онцлон тэмдэглээд, хоёр улсын түншлэл цаашид улам бүр хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Айлчлалынхаа үеэр тэрбээр Нидерландад амьдарч буй энэтхэг иргэдийн төлөөлөлтэй мөн уулзсан байна. Тус улс дахь энэтхэгчүүдийн нийгэмлэг нь эх газрын Европт хамгийн томд тооцогддог. Н.Моди нутаг нэгтнүүдийнхээ өмнө үг хэлэхдээ, тэднийг Энэтхэг, Европыг холбосон “амьд гүүр” хэмээн нэрлэжээ. 

Н.Модигийн Нидерландад хийж буй айлчлал ням гарагт буюу өнөөдөр өндөрлөнө. Тэрбээр үргэлжлүүлэн Швед, Норвег, Итали улсуудад айлчилна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн