Дадлага сургуульд 5052 ажилтан, албан хаагч, 401 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Сургалтын үр дүнд бүх шатны хамтын ажиллагаа сайжирч, чадавх оролцоо нэмэгдэж, мэдлэг, ур чадвар, хамтын ажиллагаа, бэлэн байдлын түвшинд ахиц гарсан гэж дүгнэж байна. Цаашид гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд холбогдох хууль, дүрэм, журмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож хэвшүүлэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө салбарын онцлогт нийцүүлэн тодотгол хийж, хэрэгжүүлж ажиллах нь чухал болохыг онцолж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдэг зөвхөн зөвлөмж, мэдээлэл хүргэх бус эрт зөв төлөвлөж, урьдчилан тооцоолж, бодит арга хэмжээг хэрэгжүүлэх гэдгийг команд штабын сургуулиас ойлгосон гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Дадлага сургуульд 5052 ажилтан, албан хаагч, 401 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Дадлага сургуульд 5052 ажилтан, албан хаагч, 401 техник хэрэгсэлтэй оролцсон бөгөөд анх удаа улсын хэмжээнд Эрүүл мэндийн алба, мэргэжлийн анги, бүх шатны Засаг даргын тамгын газрын дэргэдэх хэвлэл олон нийттэй харилцах алба, мэргэжилтнүүдийг бүрэн хамруулснаараа онцлог юм.

Дадлага сургуульд 5052 ажилтан, албан хаагч, 401 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Сургуулийн нэгдүгээр шатанд томилгоот бүрэлдэхүүнийг 05:00 цагт зарлан мэдээллийн дохио өгч, бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, орон нутаг дахь салбаруудын удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагааг жигдрүүллээ.

Дадлага сургуульд 5052 ажилтан, албан хаагч, 401 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Удирдах бүрэлдэхүүн хоёрдугаар үе шатанд өгөгдсөн цагийн байдлын дагуу албадын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүргийг хэрэгжүүлж, төлөвлөгөөгөө тодотгосон юм.

Дадлага сургуульд 5052 ажилтан, албан хаагч, 401 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Гуравдугаар шат болох дууриалган үзүүлэх тактикийн дадлага сургуулилтыг Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь, Орхон, Төв аймаг, ХӨСҮТ, УНТЭ болон нийслэлийн Эрүүл мэндийн газарт зохион байгуулж, хээрийн эмнэлэг дэлгэх, хөдөлгөөнт баг ажиллуулах, гоц халдварт өвчний хариу арга хэмжээ авах зэрэг бодит нөхцөлд ажиллалаа.

Дадлага сургуульд 5052 ажилтан, албан хаагч, 401 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн