ХУИС олон улсын стандартын гэрчилгээгээ авлаа

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль стратеги бодлогынхоо хүрээнд Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн гэрчилгээгээ албан ёсоор авлаа. 

Тодруулбал, Их Британийн “Certiva Limited” байгууллагын хөндлөнгийн аудитад орж, олон улсын боловсролын байгууллагын удирдлагын тогтолцооны ISO 21001:2025 стандартын гэрчилгээг ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа дэд консул, хатагтай Дэбби Чилкот ХУИС-ийн ректор, академич Б.Чулуундоржид гардуулан өгсөн юм. 

ХУИС олон улсын стандартын гэрчилгээгээ авлаа

Хүмүүнлэгийн ухааны их сургууль энэхүү стандартыг нэвтрүүлснээр сургалтын үйл ажиллагаа, удирдлагын тогтолцоогоо олон улсын жишигт бүрэн нийцүүлж байгаа юм. Үүний дүнд суралцагчдад тэгч, хүртээмжтэй боловсрол олгох, төгсөгчдийн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг баталгаажуулах боломж бүрдэж байгааг ХУИС-ийн Чанарын баталгаажилтын албаны дарга, доктор О.Нарантуяа ярилаа.

ХУИС олон улсын стандартын гэрчилгээгээ авлаа

Магадлан итгэмжлэгдсэн ХУИС-ийг 1979 онд МУИС-ийн бүрэлдэхүүний Орос хэлний институт гэж байгуулан, 1982 оноос Орос Хэлний Багшийн Дээд Сургууль, 1990 оноос Гадаад Хэлний Дээд Сургууль хэмээн өргөжүүлж, гадаад хэлний орчуулагч, багш, хэл шинжлэл хөтөлбөр хэрэгжүүлэн, 1998 оноос ХУИС болгон бүтэц зохион байгуулалтыг нь шинэчилжээ.

Тус сургууль нь БНСУ, Япон, Сингапур, АНУ, Польш зэрэг 17 орны 70 орчим их, дээд сургуультай харилцаа тогтоож хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн