НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш Японд айлчилна

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ирэх долоо хоногт Япон улсад айлчилна. Тус улсын засгийн газрын мэдэгдснээр, Гутерриш Ням гаригаас Лхагва гариг (2026.05.17-20) хүртэл айлчлах юм байна. Эл үеэр тэрбээр Токио хотод болох НҮБ-тай холбоотой арга хэмжээнд оролцож, эзэн хаан Нарухитотой уулзахаар төлөвлөж байна. Тэрбээр мөн ерөнхий сайд Такаичи Санаэтай хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.

Энэ жил Япон улс НҮБ-д элссэний 70 жилийн ой тохиож байна. Улмаар тус улсын засгийн газар ерөнхий нарийн бичгийн даргын айлчлалаар дамжуулан НҮБ-тай  хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийг хүсч байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн