Говь-Алтай аймгийг номтой болгох аянаар 10 мянган ном цуглуулна

Говь-Алтай аймагт 10 мянган ном хандивлах аяны талаар зохион байгуулагчид нь өнөөдөр мэдээлэл өглөө.

Говь-Алтай аймгийг номтой болгох аянаар 10 мянган ном цуглуулнаОдоогийн байдлаар аж ахуйн нэгж, байгууллагууд болон иргэдийн зүгээс 3000 гаруй ном хандивлаад байгаа аж. Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн захирал Я.Одгэрэл ярихдаа “Говь-Алтай аймгийн нийтийн номын санд жилд улсын төсвөөс гурван сая төгрөг өгдөг. Ингэхдээ төсвөө хувааж олгодог учраас энэхүү мөнгөөр шинэ тутамд гарч буй уншигчдын хүсэл сонирхолд нийцсэн номыг цаг тухайд нь авах боломж хязгаарлагдмал, уншигчдынхаа эрэлт хэрэгцээг фондоор хангаж чадахгүй байна. Түүнчлэн сумдын номын сангийн жилийн төсөв 250 мянган төгрөг байдаг ч энэ жил төсөвгүй учраас сумын номын сангууд шинээр ном авах боломжгүй болсон” гэв.

Говь-Алтай аймаг нь 18 сум, хоёр тосгонтой. Сумдын номын сангийн фонд дунджаар 3000-4000 номтой аж. Хамгийн цөөн номтой номын сан нь Цээл сум бөгөөд 1200 номтой аж. Харин Бугат сумын номын сан фондоо 17 мянга хүргэж чаджээ. Тэгвэл Говь-Алтай аймгийн нийтийн номын сангийн фонд 44 мянган номтой. 39 дэх дэх удаагийн номын баяраар цугласан номыг сум, тосгоны номын сангуудад тэгш хуваарилах юм байна. Номонд дурлагсад, хэвлэн нийтлэгч, номын дэлгүүрүүд, зохиогчдыг дор цуглуулдаг үндэсний “Номын баяр”-аар гурван өдрийн турш “Говь-Алтай” асарт хандивыг хүлээн авна.

“Алтайгаа номтой хот болгоё” уриан дор 10 аянд иргэд, байгууллага, оюутан залуус, нутгийн зон олныг хүүхэд багачуудад мэдлэг, боломж бэлэглэх энэхүү аянд нэгдэж, шинэ болон хуучин номоо хандивлахыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн