Google: Умард Солонгосын хакерууд хиймэл оюун ашиглаж байна

СӨҮЛ, 2026 оны тавдугаар сарын 13 /Kyodo/. Умард Солонгосын ба Хятадын Засгийн газруудын дэмжлэгтэй хакерууд кибер аюулгүй байдлын урьд өмнө мэдэгдэж байгаагүй сул талуудыг илрүүлэх зорилгоор хиймэл оюун ухааныг ашиглах нь эрс нэмэгдэж байгааг “Alphabet” компанийн охин компани “Google” мягмар гарагт гаргасан тайландаа дурджээ.

“Хятад, Умард Солонгостой холбоотой кибер халдлага үйлдэгч бүлэглэлүүд хиймэл оюуныг ашиглах онцгой сонирхолтой байгааг бид олж мэдлээ” гэж “Google” компанийн аюул заналыг тандах хэлтсийн тайланд дурдсан байна. 

Хакерууд системийн сул талыг судлахдаа хиймэл оюуныг аль хэдийн ашиглаж эхэлсэн бөгөөд Умард Солонгосын “APT45” хакерын бүлэглэлийг тайланд жишээ болгон дурджээ.

Мөн гэмт хэргийн бүлэглэлүүдийн хакерууд “zero-day” буюу системийн сул талыг ашиглан олон нийтийг хамарсан халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг хиймэл оюуны тусламжтайгаар илрүүлж, таслан зогсоосон тухай тайланд дурдсан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн