Зүүн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар дулаан байна

Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 9 //. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас ЦУОШГ-аас анхааруулав.

Манай орны нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхХүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар +14+19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +25+30 градус, бусад нутгаар +19+24 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +17+19 градус дулаан байх аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн